Өсвөрийн шатарчид Азийн аваргаас амжилт дүүрэн ирэв

Өсвөрийн шатарчид Азийн аваргаас амжилт дүүрэн ирэв


     Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн Индонези улсад өндөрлөв. Манай улсаас найман насны ангилалд тав, 10 насны ангилалд хоёр, 14-18 насны ангилалд гурав, нийт 11 тамирчин өрсөлджээ. Баг тамирчдаас найман насны ангилалд О.Оюун-эрдэнэ сонгодог төрөлд хүрэл, түргэвчилсэн төрөлд хүрэл, түргэн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Мөн И.Цэлмүүн 2022 оны дэлхийн аварга Энэтхэг улсын тамирчныг хожиж, мөнгөн медаль хүртсэнээс гадна сонгодог стандарт төрөлд 4 дүгээр байрт шалгарчээ. 10 насны ангиллын тамирчин Б.Буянхишиг мөн хувийн дүнгээр дэлхийн аваргуудыг ардаа хийж, тусгай байранд шалгарав. Нас ахиж найман насны төрөлд  оролцсон тус багийн отгон тамирчин Б.Бат-Амгалан мөнгөн медаль хүртжээ. Багийн дасгалжуулагчаар шатрын спортын дэд мастер  Г.Энхбаяр, "Стейниц" академийн захирал Г.Мөнхбаяр нар ажиллажээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.